2008-04-23 12:15:17

Яагаад ч юм " яагаад" гэдэг асуултыг ойрдоо өөртөө тавьдаг
боллоо..Яагаад юм санаагаар болдоггүй юм бол? яагаад хүний
сэтгэл хувирдаг юм бол? яагаад хүн хүнээ харддаг юм бол?
хайртай болохоор уу?яагаад хүссэнээ хийж болдоггүй юм бэ?
яагаад сэтгэл зүрх шаналдаг юм бэ? Хүн яагаад бие биедээ
итгэдэггүй юм бол?хүн яагаад нэгэндээ атаархаж муурхдаг юм бол?
гэх мэтчилэн олон асуулт байна л даа. Яг одоо бодож байгаа зүйл
минь энэ..Бүх зүйл санаснаар болдог бол үнэхээр сайхан сан..
Сая хэд хоног гэртээ хэвтэхдээ олон л зүйл бодлоо..
Найз нөхөрлөлд яагаад хязгаар гэж байх ёстой юм бэ?
Зарим найз нөхөд яагаад хэлсэн үгэндээ хүрдэггүй юм бол?
Амлалт гэж яг юу вэ? Амлалт юунд хэрэгтэй юм бол? Энэ бол
наад захын л асуудал байлаа..Эрээн бараан амьдрал хөвөрсөөр л..
Хүн чухам юуны тулд амьдардаг юм бол? Амьдрал сайхан л даа,
гэхдээ хатуудаа маш хүчтэй хатуу буух юмаа..Энэ бүхний тухай
ярилцъя найзуудаа....Хоромхон хугацаанд ч гэсэн хамт байгаач..


Сэтгэгдэлүүд:
би ч гэсэн заримдаа энэ асуултын хариуг хэн нэгнээс хүсч ямар нэг зүйлээс шалтган хайдаг юм, гэтэл ихэнх нь миний буруу сонголт алдаа энэ тэрээс болсон байдаг юмөө
Сэтгэгдэл үлдээх: