"Загас наадахыг харлаа, зүүдэндээ..."

..Би урьд шөнө ямар зүүд зүүдэлсэн гээч..Үнэхээр сайхан..
Би хэзээ ч ийм сайхан зүүд зүүдэлж байсангүй..Сайхан зүүдийг хүнд
ярьдгүй, яръчвал биелдэггүй гэдэг л дээ. Гэхдээ би та нартайгаа
хуваалцмаар санагдлаа..Тэгж байж л санаа амрах юм шиг байна. Хэхэ..
Би алтанзагас аварч байна гэж зүүдэллээ..
…Агаарт алтанзагас байж байх юм..(өөрөөр хэлвэл миний нэг
найзын яг толгойных нь дэргэд кк)Тэрийг хараач гэхэд надаас өөр
хүн түүнийг олж харахгүй байсан. Би уг нь загас барьж чаддаггүй
юм л даа. (айгаад)Тэгэхэд зүүдэндээ ерөөсөө айлгүй шууд гүйж очоод
алгаараа зөөлхөн барьж авсан. Тэр миний жижиг гаранд багтхааргүй
томдуу байсан. Тэр надаас аврал эрсэн юм шиг нүд нь нээх
хөөрхөн бөлтөгнөөд огтхон ч хөдлөөгүй. Тэр үнэхээр үзэсгэлэнтэй..
Яг зүүдэндээ харсан тэр загас шиг тийм гоё загасыг би эрээд олж
чадсангүй ээ. Миний нүдэнд харагдаж байгаа тэр загас үгээр хэлж,
үзгээр бичишгүй яг л үлгэрийн гэж би хэлнэ.Тэгээд би эргэн тойрноо
харахад нэг жижиг аквариум харагдсан..Гүйж очоод л тэр усанд
тавьсан..
Тэгсэн тэр алтанзагас маань маш баярласан юм шиг гялтганаад л
эргэлдээд байсан.Тэгсэн болоогүй ээ хаанаасаа ч гарч ирсэн юм
бүү мэд бас нэг цав цагаан, нээх гоё торгон цагаан сүүлтэй загас
тэр аквариумд байснаа учиргүй ширүүн яваад л (сэлээд ч гэх юмуу даа)
тэгснээ үсрээд гарчихаар нь би түүнийг бас
усанд нь тавьсан.. Тэр 2 үнэхээр гоё харагдаж байсан.Загас тэгж
гоё наадаж байхыг анх удаа л зүүдэндээ харлаа.
Та нарт яг яаж хэлдэг юм билээ дээ..Би энэ зүүдийг сайн л гэж
бодож байна..Ямар нэгэн аз ч юмуу, ямар нэгэн сайхан зүйл болох
байхаа..Тиймүү..??? надад зүүдээ тайлахад минь тусална гэж найдаж
байгаа шүү найзуудаа..Би энэ зүүдээ хэзээ ч мартахгүй..Үнэхээр сайхан....
Загас зүүдлэхэд яадаг юм бол???........

Сэтгэгдэлүүд:

1. lhaku (зочин) | 2008-04-14 17:28:49
ямар садар самуун юм бичдэгий гэж бодож орж ирсэнээ бодоод иччихлээ хэхэ
2. tsatsaam | 2008-04-14 17:35:16
hehe neeree tiim yum boduulj boloh yum bn shdee
3. shuumaanz | 2008-04-14 17:52:02
яаж ч бодоожийн энэ утга л урдуур дайрлаа хэхэ
4. shuumaanz | 2008-04-14 17:52:12
яаж ч бодоожийн энэ утга л урдуур дайрлаа хэхэ
5. shuumaanz | 2008-04-14 17:53:03
Лхакуд ч ганцхан тэгж тусаагүй бололтой
6. zaanaa (зочин) | 2008-04-18 12:25:56
hi so sa yu bna daa bi ooriinhoo banneriig hiisen husvel blogtoo taviarai HTML kod ni
7. XAMCAATAH (зочин) | 2008-04-25 17:42:23
yamar teneg ym bee
sadar samuun chin harin goyo bsan shuu
8. MotoCross | 2008-04-25 17:46:24
Эмэгтэй хүн загас гартаа барьж зүүдлэхээр удахгүй хөл хүнд болдог гэж уншсан юм байна. Алтанхүүтэй болох нь дээ.
9. nyamaadouble | 2008-04-26 08:23:29
Mash goyo zuud zuudelsen bna aa. Yamar ch bsan chamd sain saixan bayartai uil yavdal oiryn uyed toxioldox bx gej bodoj bna. Goyo zuud zuudlex bas goyo shuu, tiim ee. Bi xuuxduudeesee xol bgaa yum. Tegeed l zuudendee xuuxduudteigee uulzaad l xamt bgaad l unexeer saixan bdgiimaa.
10. tsatsaam | 2008-04-26 16:39:38
tiimuu, ta haana bdag yum be..my blogoor zochlon sanaa huwaaltsaj bas zuwluguu ugsun tand bayrlalaa..
11. amor | 2008-04-26 16:50:37
хэнтэй загас наадуулаа юм болоо гэж..
хөгийн юм бодохийн нээрээ.......

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.