"Инээмсэглэл"

Бяцхан охин гунигтайхан алхаж байгаа нэгэн хүн рүү харан
инээмсэглэжээ.Охины дотно сайхан инээмсэглэл нөгөө хүний
сэтгэлийг сэргээжээ. Сэтгэл нь сэргэж сайхан болсон нөгөө хүн
маань саяхан өөрт нь тусалсан найздаа баярласан талархсанаа
илэрхийлээгүйгээ санажээ.Ингээд бяцхан зурвас бичин түүнд
хүргүүлжээ. Зурвасыг авсан найз нь их баярлажээ.
Тэрээр өдрийн хоолоо идэж байсан зоогийн газрын зөөгчид
ахиухан шиг цайны мөнгө орхижээ.Зөөгч хүү хэзээ ч ийм их
хэмжээний цайны мөнгө авч үзээгүй болохоор баярлан,гэртээ
харих замд нь өдөр бүр малгайгаа тосон суудаг хөгшин
гуйлгачины малгайд мөнгө хийжээ.Хөгшин тун их баярлажээ.
Бүхэл бүтэн 2 өдрийн туршид хэлэн дээрээ юу ч тавиагүй байсан
юмсанж.Ингээд гэдэс цатгалан,сэтгэл тэнэгэр байдлаар
байшингийн доод давхарын хонгилдоо иржээ.Тэрээр тун
жаргалтай өөдрөг байсан учир гадаа даарч чичирч байсан нэг
бяцхан гөлгийг гэртээ оруулж дулаан хонуулахаар барахгүй
хөлдөж үхэхээс аварчээ.Гөлөг дулаан хоносондоо ,мөн өвгөн
түүнд элэгсэг хандсанд тун ихээр баясчээ.Дулаан оромжинд
паацганан гүйж эрхэлж тоглож байв.Шөнө дундын алдад байшин
гэнэт утаа униараар дүүрч түймэр гарчээ.Утааны үнэр авсан гөлөг
чанга чанга хуцаж өвгөнийг сэрээжээ.Өвгөн ёэрээд айлуудын
хаалгыг нүдэн хүмүүсийг сэрээж,байшингаа ч,хүмүүсийг ч галын
аюулаас аварчээ.
Энэ бүхэн ганцхан ИНЭЭМСЭГЛЭЛ-ийн ач тус байсан юм.

Сэтгэгдэлүүд:

1. Arima | 2008-04-04 12:07:53
Өө, ямар хөөрхөн юм бэ. Миний хамгийн хайртай нэг хүнийг санагдуулчихлаа.
2. bataa123 | 2008-04-04 12:12:17
би ч голдуу инээж д явдаг хүндээ
ийм сайхан тус хүргэдэг бол болж л бна шд
3. САЙХАН САНАА | 2008-04-04 12:17:27
яаг үнэн.. сйахан зүйлээс сйахан зүйл л гардагг...

инээцгээ хүмүүсэээ инээмсэглэ бүхэнд зохидог...
4. Догшин ХАЙРХАН... | 2008-04-04 23:18:03
Хэхэ хөөрхөн юмаа...
5. Anaraa | 2008-04-08 11:06:56
ямар хөөрхөн бичлэг вэ, нээрээ өнөөдөр инээсэглэл бусдад тараанаа
6. bito | 2008-04-08 14:58:39
за мишээгээд л байнаа... гоё байна гоё байна...
7. танхил | 2008-04-14 17:31:37
гоё юм бээ яасан
8. XAMCAATAH (зочин) | 2008-04-25 17:17:15
dajgui bn shuu
9. nyamaadouble | 2008-04-26 08:33:30
Yamar xoorxon bichleg ve? Iim saixan zuil bichsen chamd mash ix bayarlalaa.Neeree urmyn ug, talarxlyn ug, ineemseglel gedeg xelj bgaa, ineemseglej bgaa xuneesee yu ch xorj xotoixgui mortloo sonsoj bgaa, xarj bgaa xundee yamar ix uram ogdog gej sanana aa. Daxin bayarlalaa.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.