2008-03-18 13:34:39

Сайн уу, Би чамайг нэг л таньдаг юм шиг санагдаад байх юм.
Харин чи намайгаа бүүр танихгүй юм шиг байх юмаа?
Чи хэлсэндээ хүрдэг эр хүн шиг байж чадах уу?
Уг нь би чамайг эр хүн байна гэж бодсон шүү дүү минь..
Эр хүний замын хүзүү урт..
- Би аймаар санаа зовж байна. Та надад уурлаж байна уу?
-Юундаа ч уурлахав дээ, би олон дүү нартай хүн.Харин
гомдож л магадгүй.
-Нээрээ дүү нь он гаргаад Оюу толгой явдаг юм билүү гэж
бодож байгаа.
-Олон орой мэндлэхгүй гараад байхаар чинь гомдож л байлаа.
Чи залуу хүн хаашаа явах чинь чиний эрх. Хаана ч юу ч хийж болно.
Гагцхүү чи шударга байж чадахгүй бол хаана ч гологдох болно.
-Харин тиймээ.
-Хүн юу ч хийж болно. Гагцхүү шударга хөдөлмөрлөж,
шударга хайрлаж, шударга хичээж чадвал чи оргилд хүрэх болно.
Шударга байж чадахгүй бол ..чи хаана ч ямар ч сайхан ажил
хийгээд ч нэмэргүй. хүн бүр чамайг хүндлэхгүй болох болно.
-Тиймээ, таны зөв. Би ч оргилд хүрч чадахгүй байх аа.
Би тэрүүхэндээ байя гэж боддог.Өмсөх хувцастай, идэх хоолтой
унах машинтай, эрхэлсэн ажилтай байхад л болно гэж боддог.
-Чи иймэрхүү бодолтой амьдарвал.. чамд хоол, хувцас, машин
ч олдохгүй байж болно.Магадгүй чиний хэлээд байгаа зүйл
чинь ОРГИЛ шүү дээ.
-Би 5 сарын өмнө 1 рестарон түрээсэлдэг байсан. Тэгээд
дампуурсан. Тэгснээс болоод би нэг хэсэгтээ тэнэг болж билээ.
Тэгээд л би сургуулиасаа гарсан. Одоо харин яахаа мэдэхгүй
болчихоод л сууж байгаа юмаа.
-Чи надад ханддаг шигээ хүмүүст ингэж ханддаг бол ч ..
-Үгүй ээ, намайг уучлаарай..
-Надаас уучлал гуйх хэрэггүй.Нэг нь явахад нөгөө нь
ирдэг хорвоо..
-Тиймдээ..
-Нэг рестарон дампуурсаны төлөө юундаа уймардаг юм.
Ресторан байтугай ХҮН ҮХДЭГ хорвоо..
-Ах арай л хатуу үг хэлчихэв үү дээ..
-Нэг нь дампуурлаа гэхэд 2дахь нь сэргэдэг орчлон.
Нэг алдаа л биз.Ямар чи өөрөө үхчихээд байгаа бишдээ.
Чи өөрөө байж байнаа гэдэг чинь ИХ ЗАЯА..
Чи харин тийм том зүйлийг барьж авч чадсан
ЗОРИГТОЙ Л ЗАЛУУ байна шүү дээ.Чамд тийм зориг байсны
чинь төлөө би чамайг хүндэлж байна. Жижиг гар байсан бол
оюутан байхдаа ресторан түрээслэж азаа үзэхгүй л байх.
Харин чиний тэр их зориг чинь хаачаав?
-Их зориг уу? мэдэхгүй..Дүү нь тантай нэг л өдөр гоё ярьж
сууна гэдгээ амлая..
-Хөлийг минь хугалвал би гомдохгүй
Итгэлийг минь хугалвал би харин гомдоно..
Эндээс харахад Цахим ертөнцөд хүний итгэл сэтгэл бас хөвөрч байдаг
юм шүү.. Санал бодлоо хуваалцаарай..


Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: