" Эр хүн "
Эр хүн гэдэг эгэлхэн зүрх догдлох хөдөлгүүр хүч нь билээ.
Эр хүнгүйгээр энэ хорвоог төсөөлшгүй. Эр хүн үгүй бол эм хүнээр
хорвоо яанам бэ.Яаая хэхэ. Халит яруу найрагч болох шахав.
Юу болоод гэнэт эрчүүдийг магтах болсон бэ гэвэл маргааш
эрчүүдийн баяр шүү дээ. За тэгээд эрчүүд минь хэмжээтэй баярлаарай
даа. Манайхан ямар нэгэн баяр болохоор л архидалтын өдөр шиг санадаг
муу талтай. Сая мартын 8 гэж сайхан баяр болоод өнгөрсөн. Тэгээд
ингээд харж байхад яаая, ёстой аймаар архидаж байнаа. Манай
баярын олныг ч яана. Энэ баяр гээч архидалтын гол шалтаг болоод
байх шиг байна.Эрчүүдийг муулаад л байдаг. Яг үнэндээ бол манай
эмэгтэйчүүд их архиддаг болоод байгаа шүү. Би бүх хүмүүсийг хэлээгүй
шүү. Ер нь бол харж байхад тийм болоод
байгааг та нар ч харж байгаа байх. Би баяр тэмдэглэдэггүй бишээ,
тэмдэглэдэг. Би " монголчууд хамгийн ядуу хэрнээ хамгийн их шоучин"
орон гэж гадаад иргэн хэлснийг сонсон юм л даа. Тэгээд ингээд бодоход
нээрээ л манайд чинь бар цэнгээний газар ямар их юм бэ, тэгхээр чинь аргагүй
шүү дээ гэж бодогдсон. За сэдвээсээ жаахан хальчихлаа уучлаарай.
Эцэст нь хэлэхэд монголын залуучууд минь архи тамхинаас холхон
байцгаая гэж хэлье..Эр хүн гэдэг ямар их үүрэг хариуцлага үүрдэг билээ.
Эр хүн ил уйлдгүй ч, элэг зүрх нь эмтэрдэг. Тэд маш уян,мэдрэмжтэй,
гомдомхой ,жижигхэн зүйлд
учиргүй их баярладаг хүмүүс шүү дээ. Эрчүүдээ аль болох ойлгож, уучилж
халамжилж, хайртай байяа бүсгүйчүүд минь.. Ингээд монголын
үр сад болох бүх эрчүүддээ баярын мэнд хүргье..Сайхан баярлаарай..

Сэтгэгдэлүүд:

1. САЙХАН САНАА | 2008-03-17 16:06:03
баяр болж байхад архинаасаа холд гээд яасан янзын юм бэ гэжээвэл яах уу.. яаг зөв шүү хэхэхэ.. архи тамхи арван нас..
2. Anaraa | 2008-03-17 16:22:58
эр хүний үүрэг хариуцлага ихээ их.
эрчүүддээ баярын мэндээ
3. bito | 2008-03-17 17:15:48
bayarlalaa... bi ch il dald zunduu l uildag daa...
4. temuujin1 | 2008-03-17 17:52:27
chi tegwel ih erh yum bn daa bito kkk
5. bito | 2008-03-17 17:58:18
aan. magadgvi l ym. namaig gomdooj boloxgvi shvv.. bi uilna shvv...
6. alchemist | 2008-03-17 18:28:41
er em ali ali ni l bj horvoo tentsvertei, neg negenguigeeree yaah ch bilee ted, tsergiin bayarin mendiig tsereg bish zaluustaa hurgey
7. ТАРЧЛААН | 2008-03-18 10:28:26
УУЛЫГ ӨРГӨХ ХҮЧТЭЙ
ЧУЛУУ ШИГ ХАТУУ Ч
УЯХАН СЭТГЭЛТЭЙ ЭР ХҮН ТА НАРТ БАЯРЫН МЭНД.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.