2008-03-14 16:55:01

Амгалан- Би амгалан болж сар амтална
Алгуурхан тэгээд чулуун дээр
Арц болж чамайг ариусгана
Амьдрал гэдэг чинь үнэндээ энэ л шүү дээ
Модны навч унахад салхины чигийг баримжаалж
Морь зүүрмэглэхийн хооронд чамайг зорьж очно
Хөл, цэцэгсийн магнайг илэн эрхэлхүйд
Хар дэвтрийн хуудсанд гунигаа нууж орхино
Амгалаг- Би амгалан болж сар амтална
Аль хэдийнэ чамайг бургасны үнэртэй чинь мартчихаад
Үүлсийн цуваа шувуу шиг нүүхэд
Үйтэн хуараар гоёж хүний эхнэр болно.
Амгалан- Би амгалан болж сар амтална
Аргамжаатай юм шиг хэн нэгэнтэй насаараа амьдарна
Гуниг заримдаа надад гоёлын дээл шиг зохидог
Үнэр минь цаг хугацааны түшиг болно оо
Үүр шөнийн заагт шинэ цас амьсгалж төрсөн
Саяхан л би өвсний цоргоор лимбэ хийж тоглодог байсан
Цаг хугацааны гэрэлт хуудсыг яасан ч хурдан эргүүлэв дээ
Сэтгэл үдийн нар шиг дуугүй дуниарч
Уйтгарын дунд ургасан яруу наран сэтгэлд гэрэлтэх цагт
Инээд зуусан цэцгийн зүсээ орхиж
Эхэлж амжаагүй бодлоо гүйцээдэг
Инээмсэглэл минь хүртэл өнгөгүй болоход
Ихэр толгодтой нутгаа зорьдог
Нүцгэн бүсгүйд гар хүрч үзээгүй амрагаа ч танихаа болиод
Нутагтаа очин навчис хэлхэж зүүлт хийж тоглодог
Өглөөний хүйтэн шүүдэр чинь ядарсан хөлийг минь
угаахад би дуртай байдаг
Өвдөг сөхрөн уруул дүрж чамаасаа уухдаа
би жаргалтай байдаг
Олон сайхныг тань хараад тогтохоо мэдэхгүй
төөрөлдөж байгаа нүд минь шуналтай байдаг
Орчлонд ирээд үзэж яваа юмны минь хамгийн
сайхан нь энд л байдаг.


Сэтгэгдэлүүд:
Goy bainaa... Saixan shvleg bna...
Сэтгэгдэл үлдээх: