Бага насаа дурсахуй..
Бага нас минь ээ гэж.. Нэг мэдэхнээ л хөгшин гэх нэрд багтах гээд
байх юмаа. Дандаа хүүхдээрээ явах юм шиг л санаж явсаар байтал
хөгширлөө гэж..Нас нэмэх тусам хүүхэд насаа дурсаад байх юм.
Уг нь би өөрийгөө насанд хүрчихсэн, бас л дажгүй бүсгүй болчоод
байна гэж бодож байтал зарим нэг нь маамуу заамуу гээд миалаад
байхаар бүр нэг урамгүй гэдэг нь.Тэгж хэлдэг хүн одоо уншиж байгаа
бол болиорой за.. баярлалаа гэж. За тэгээд элдвийн юм ярьж нуршаад
яахав..Би нэгэн 10-жилд байхад тохиолдож байсан хөгтэй зүйлээсээ
хуваалцъя гэж бодлоо. Тэгэхэд би 7-р ангид байсан юм. Бас л  гэнэн
томоогүй үе шүү дээ. Зуны амралтаараа нээх сайхан агаартай хөдөө
очиж амрав. Тэгээл 1-раа таана, ганга түүж явсиймаа. Яагаад ч 1-раа
сажилж явсын бүү мэд. Тэгээл амандаа г наа нааа наааа на нааа
гээл  лаг дуу аялж маялаад зугаалж явтал нэг баргил хоолой: зогс
гэдгийн байна. Би ч нааанаа наааааааа гэж байснаа:" на" гээл зогсчлоо.
гэтэл баргил хоолойт: суу гэлээ. Би ч суув. Хэвт гэнэ. Хэвтлээ. За ингээл
дээрэмчинд баригддаг юм байна гэж бодоод л учиргүй айлаа.
Тэгсэн баргил хоолойт: Гүй гэж байна. За гүйлээ. Гэтэл суу бос, суу бос,
харай, үсэр,сүүлдээ үнэрлэ болоод явчлаа шүү..Хэлснээр нь л үнэрлэв.
Гэтэл: За сайн
байна одоо нааш ир сайн нохой шүү гэдэг юм байнаа. Би ч арай гэж эргэж
хартал нэгэн залуу ах нохойгоо сургаж байдгийм даа. Тэгээл би яахаа ч
мэдэхгүй түүж байсан зүйлээ аваад бушуухан далд орж билээ. Ичих, айх,
гайхах зэрэгцсэн намайг тэр ах гайхасхийн харж байснаа мушилзаад цааш
явж билээ. Ингээл би гэртээ ирж өөрийн паянгаа ярьж хүмүүсийн амны
зугаа болж байлаа. Хэхэ инээдтэй байгаа биз? ийм тэнэг ч юм шиг хүн
байдаг болуу. Гэхдээ үүнийг би хааяа дурсахад хөөрхөн санагддаг
юмаа..кк..Та нарт хөгжилтэй дурсамж байдаг бол харамгүй
хуваалцаарай..Баярлалаа..

Сэтгэгдэлүүд:

1. bito | 2008-03-13 17:54:44
ymar xuurxiin... xugjiltei zvil boljee...
2. temuujin1 | 2008-03-13 18:22:01
harin thh
3. Armani | 2008-03-14 10:42:44
Chi chini Onigoonii baatar yum bishvv! kk
4. Armani | 2008-03-14 10:43:36
Ter maamuu geed bgaa hvn ni bolioroi nohoor !
Naana chini tomoos tom egee bna za
5. bito | 2008-03-14 12:00:04
maamuu gesen xvnd ni tegej l sanagdsan ym bailgvi dee...
Yaxaw dee ter xvn ni tegeed yrij l bgl daa... kkk...
6. Anaraa | 2008-03-17 16:25:02
хүний бага нас тэр жаахан нэмж хачирлавал нээрээ тэр чигээрээ онигоо болдог юм байна лээ ш дээ, зарим нь хэлэхээс ичмээр гээл үү хэхэ

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.