Аав минь..
Дөнгөж сая блогоо устгах гэж байснаа болив.Учир нь би тэр
болгон блог хөтлөөд байх боломжгүй байдаг юм л даа
тэгээд л тэр.Тэгээд гэнэт харамсч, шаналж явдаг нэгэн сэтгэлээ та
нартайгаа хуваалцмаар санагдаад..Тиймээ аав гэдэг хүн хатуудаа хатуу,
зөөлөндөө зөөлөн бидний ярьдгаар хал нь гаднаа, хайр нь дотроо шүү дээ.
Миний аав тийм л хүн байсан.
Хэдхэн жилийн өмнө биднийгээ орхин одсонсон. Хүн гэдэг аав ээжийгээ энэ
хорвоогоос явсны хойно л их зүйлийг ухаарах юмдаа.Аав минь хорвоо дээр
6 охин, нэг хүүтэй.хүү нь хамгийн бага.Дүүд минь амь байж билээ..
Аав маань амьддаа надад нэг л зүйлийг захиж байсан..Ааваа охин нь одооноос
хэрэгжүүлж байгаа шүү.
...Аав минь хорвоогоос хальсан тэр нэгэн намрын уйтай өдөр би ганцхан
зүйлд маш их харамсаж байлаа..Юу вэ? гэж үү..Аав минь надыг байнга л :
Алив миний охин үнжий гээл ..тэгэхэд би: за аав,би ямар жаахан маамуу
биш дээ гээл тэгдэг байсан.Учиргүй том охин болчихсон амьтан.Тэгэхэд
 аав,миний охин яаж ч том болсон аавдаа бяцхан
маамуу шүү дээ гээл тэгдэг байж билээ. Би нээрээ өөрийгөө үнэхээр тэнэг
л гэж боддог.Үнсүүлж л , үнэрлүүлж л байхгүй яав даа гээл..Үүндээ маш
их харамсдаг.Тэгээл би та нартаа аав,
ээжийгээ байгаа дээр нь хайрла,үнсэхэд нь ойрхон яв гэж хэлмээр байнаа.
Надтай адилхан ийм зовлонтой хүмүүс цөөнгүй л байдаг байх. Миний аав
уухдаа уучихдаг,ухааруулахдаа ухааруулчихдаг,хэндээ ч нэгэн зангаараа 
хээгүй гүндүүгүй, сайхан хүн байсан сан..
Охидоо аймар харамлана.хэхэ,эгч нар маань хүнтэй болзох гэж үйл 
тамаа эдэлдэг байсансан.Би ч яахав нялх ногоо байсан.
хэхэ.Хүмүүс : .........-н охид гээл ярьдаг байсан юм.Бүгд хоорондоо маш 
адилхан гээл.. Аав минь
 охидоо магтахаар учиргүй дуртай байж билээ. хххххннннн...
Хэндээ ч нэг л зангаараа
Хээгүй гүдэсхэн аав минь
Далдхаи нуусан хайрандаа
Дандаа өлгийтэй өсгөлөө дөө
Энэ дуу гэнэт санаанд орлоо..Сайхан дуу шүү..Аавыгаа бүүр
саначлаа.
Тэгэхдээ ингээд та нартай сэтгэлээ хуваалцахад сайхан байнаа.
Цээжнээс нээх том хар чулуу унах шиг л болж байна. 
Миний амьдралд гарсан хамгийн аймар,том, хэцүү, хүнд гарз бол
миний аав өнгөрсөн явдал юм. Хэрвээ аав минь
надыг ингээд сууж байгааг харж
байгаа бол охин нь тандаа хайртай шүү л гэж хэлэе дээ.
Хагацал гэдэг ямар аймар зүйл болохыг би тэгэхэд л ухаарч,
мэдэрч билээ. Ааваа охин нь тандаа хайртай шүү..
Таныхаа гэгээн дурсгалд сөгдөн мөргөе..
Ингээд миний сэтгэлийн нэгэн хүнд шархыг тэвчээртэй уншиж
 хуваалцсан танд маш их баярлалаа гэж хэлэе..Баярлалаа..

Сэтгэгдэлүүд:

1. TGA (зочин) | 2008-03-11 16:37:03
Chi ih uhaalag bodoltoi baina daa eniigee vgeljluulj ulam ih hund uhaaral hairalj baigaarai neeren minii eleg ch hezee negen tsagt imtrene gesen ter hugstaa ih oirtotson yum gedgiig l ih oilgoloo bayarlalaa chamd
2. bito | 2008-03-11 17:18:20
bayarlalaa uxaalag oxin mini...
aawdaa xairtai shvv... uxaaruulsan chamd maaaaaaaaaaaaaaash ix bayarlalaa... amjilt xvsie...
3. Anaraa | 2008-03-11 18:09:50
цаг завгүй байлаа гээд блогоо устгаад яах юм бэ хө, хааяа нэг юм бичээд байж л байхгүй юу даа. Надад ч гэсэн аавыгаа алдсан маань их хэцүү байсан. Одоо ч санаад л байдаг. Гэхдээ амьдрал ийм л шүү дээ гэж боддог доо. Урамтай байгаарай. Цаашид зөндөө олон ухаарал бичиж байгаарай
4. B_b3 | 2008-07-27 22:44:05
Mini duu uneheer goy blogtoi yum b.na Ta hediin bue buedee buchsen ugs chini alsaas namaig bayrluulj b.dag. bi blog neesen ch bichij amjihgui, chadahguigeesee bolood l ta hediig harj suudag saihan b.dag yum. Blogiig ustgah hereggui zav garaad chadal hurvel saihan zuils bichij busdiin setgeld hurgehiig hicheenee. Mash saihan blog b.na
5. B_b3 | 2008-07-27 22:44:09
Mini duu uneheer goy blogtoi yum b.na Ta hediin bue buedee buchsen ugs chini alsaas namaig bayrluulj b.dag. bi blog neesen ch bichij amjihgui, chadahguigeesee bolood l ta hediig harj suudag saihan b.dag yum. Blogiig ustgah hereggui zav garaad chadal hurvel saihan zuils bichij busdiin setgeld hurgehiig hicheenee. Mash saihan blog b.na
6. B_b3 | 2008-07-27 22:45:01
Mini duu uneheer goy blogtoi yum b.na Ta hediin bue buedee buchsen ugs chini alsaas namaig bayrluulj b.dag. bi blog neesen ch bichij amjihgui, chadahguigeesee bolood l ta hediig harj suudag saihan b.dag yum. Blogiig ustgah hereggui zav garaad chadal hurvel saihan zuils bichij busdiin setgeld hurgehiig hicheenee. Mash saihan blog b.na

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.