"Чамд дурласан минийх шиг хайрыг чи хэзээ ч олж авч чадахгүй"

Анир чимээгүй, шөнийн харанхуйг сарны туяа тааламжтайгаар
гийгүүлж, нялх ногоо хамар цоргиулан, сэрүүн
салхи хацар жиндээсэн энэ сайхан хаврын орой Сараа нэгэн ойлгомжгүй
зүйлийн тухай бодлогширон тэнгэр ширтэнэ.. Уртаар санаа алдах нь тэр
нэг л зүйлд зовнисон нь илт..Бодол хөвөрсөөр..
...-Анараа ! миний найз хүлээж бай л даа, яасан юм бэ? яагаад байгаа юмбэ?
- ...
-Надад яагаад байгаагаа л хэлчих тэгэх үү? гуйж байна..
-Уучлаарай....
-Хэл л дээ...
-Би явлаа, намайг орхи доо..одоо 2-лаа болъё..уучлаарай
-Яагаад? учир нь юу юм бэ?
- Баяртай.. цааш нүд ирмэхийн зуур гүйн далд орлоо.
-Анараа би чамд хайртай ш дээ..Би чамайгаа өөрөөсөө ч харамлан байж
хайрладаг байхад чи минь даанч дээ..
""Чамд дурласан минийх шиг хайрыг чи хэзээ ч олж авч чадахгүй"" цааш унших »
" Яагаад...."

Яагаад ч юм " яагаад" гэдэг асуултыг ойрдоо өөртөө тавьдаг
боллоо..Яагаад юм санаагаар болдоггүй юм бол? яагаад хүний
сэтгэл хувирдаг юм бол? яагаад хүн хүнээ харддаг юм бол?
хайртай болохоор уу?яагаад хүссэнээ хийж болдоггүй юм бэ?
яагаад сэтгэл зүрх шаналдаг юм бэ? Хүн яагаад бие биедээ
итгэдэггүй юм бол?хүн яагаад нэгэндээ атаархаж муурхдаг юм бол?
гэх мэтчилэн олон асуулт байна л даа. Яг одоо бодож байгаа зүйл
минь энэ..Бүх зүйл санаснаар болдог бол үнэхээр сайхан сан..
"" Яагаад...."" цааш унших »
"Загас наадахыг харлаа, зүүдэндээ..."

..Би урьд шөнө ямар зүүд зүүдэлсэн гээч..Үнэхээр сайхан..
Би хэзээ ч ийм сайхан зүүд зүүдэлж байсангүй..Сайхан зүүдийг хүнд
ярьдгүй, яръчвал биелдэггүй гэдэг л дээ. Гэхдээ би та нартайгаа
хуваалцмаар санагдлаа..Тэгж байж л санаа амрах юм шиг байна. Хэхэ..
Би алтанзагас аварч байна гэж зүүдэллээ..
""Загас наадахыг харлаа, зүүдэндээ..."" цааш унших »
"Ганцаардал"

Та нарын бодлоор энэ зурганд ямар нэр тохирох вэ?
Надад нэг л утга агуулаад байгаа юм шиг санагдлаа..
 

"Үнсэж амжаагүй уруул"

Энэхүүдуучин Эрка-ийн дууны үг маш их таалагдсан юмаа.
Та нар дууг нь сонсож байсан бол одоо үгийг нь сураарай..
Энэ шүлгийг нь блогийн нэгэн сайн найздаа зориулъя..
Өөрөө мэдэж байгаа байхаа..


Хайрлаад үнсэж амжаагүй уруулыг чинь хүсэхдээ
Хаварын энхрий салхи мэт харцаараа нууцхан үнслээ
Халуухан дурсамжыг эргэн эргэн санахад минь
Харууслын ая цээжинд эгшиглэнэ

Ганцаардан дуулахад гараас минь хөтлөхгүй хайр юм уу
Гансарч уйлхад чи минь тэврэхгүй гэжүү
Гал мэт төөнөн төөнөөд жиндэн чичрэх зүрх юм уу
Ганцхан үнсэлтийг чинь үгүйлэн дуулнаа би

(Бодол минь чамруу нислээ мөнхөд чамайг л хайрлахыг хүлээ )
""Үнсэж амжаагүй уруул"" цааш унших »
Дэлхийг тойрч байгаа аяллын блог
Транс, электро хөгжмийн урсгалыг оруулж ирсэн, дуучин Амай дэлхийг
тойрох аялалдаа гараад 2 жил гаран болж байна. Тэр энэ хугацаанд 28
улсын 500 гаруй хот , суурин газраар аялжээ. Өнөөдөр олны анхаарлыг
татсан, тун сонирхолтой байгаа блог бол яах аргагүй түүний
www.amai.dot.mn нэртэй блог болж байна. Монголоос эхлээд үзсэн орон
бүрээ дугаарлан тэмдэглэсэн нь үзэхэд эвтэйхэн эмх цэгцтэй ,
ойлгомжтойгоос гадна өөр бусад тэмдэглэлүүдийг ч төрөлжүүлэн бичжээ.
Зарим улсын тухай дан фото тавьсан ч бий.
"Дэлхийг тойрч байгаа аяллын блог" цааш унших »
"Инээмсэглэл"

Бяцхан охин гунигтайхан алхаж байгаа нэгэн хүн рүү харан
инээмсэглэжээ.Охины дотно сайхан инээмсэглэл нөгөө хүний
сэтгэлийг сэргээжээ. Сэтгэл нь сэргэж сайхан болсон нөгөө хүн
маань саяхан өөрт нь тусалсан найздаа баярласан талархсанаа
илэрхийлээгүйгээ санажээ.Ингээд бяцхан зурвас бичин түүнд
хүргүүлжээ. Зурвасыг авсан найз нь их баярлажээ.
Тэрээр өдрийн хоолоо идэж байсан зоогийн газрын зөөгчид
ахиухан шиг цайны мөнгө орхижээ.
""Инээмсэглэл"" цааш унших »
"Блогчид эх хэлээ эвдэж байна"
"байгааз, явжийгаа" гэх мэт үгс монгол хэлэнд маань байдаг
билүү. Өнөөдөр блогчид маань монгол хэл бичиг, үг өгүүлбэрийн
алдаа, найруулга зүйн алдаа даанч их. Ирээдүйд монголыг авч
явах хүүхдүүд одоо ном уншихаас илүүтэйгээр интернэтээс
мэдээллээ авч, компьютертэй нөхөрлөх болсон. Тэдний унших
мэдээлэл дунд "...өнөө үед мэдээлэлгүй хүн хол явахгүй гэжийгаа,
тэгээл би байсгээл интернэтээр хэсч, мэдээлэл хайж олж авдын..."
гэсэн өгүүлбэр байгаад байвал тэд яаж алдаагүй зөв бичиж сурах
юмбэ..
""Блогчид эх хэлээ эвдэж байна"" цааш унших »
"Хи хи хи"
Нэгэн баян эр математигч, физикч, инженер 3-г цуглуулаад
          хамгийн бага олс хэрэглээд хамгийн их хэмжээний газарыг
          яаж хаших вэ? гэж асуув. Инженер олсоор цагираг хийгээд
          энэ бол хамгийн оптимал, ижил периметртэй дүрсүүд дотроос
          хамгийн их талбайтай гэв.
          Физикч олсоо маш нарийхан болгоод үүгээр дэлхийг экватороор нь
          ороох хэрэгтэй гэв. Гэтэл математикч тэднийг шоолон инээж, олсоор
          өөрийгөө бүслээд за би одоо ч олсны гадна талд байна гэв.
""Хи хи хи"" цааш унших »
"Мөнгөө зөв зарцуулж сурах зөвлөгөө"
1. Өөрийн зардлыг жагсааж бичээд шинжил. Зовж олсон мөнгөө юунд
   зарцуулж байгаагаа тунгааж бод.
2. Өөрийн гарт, өөрийн мэдэлд бодитой байгаа мөнгөний хирээр,амьдарч
    ажиллах хатуу амлалт өөртөө өг.
3. Зарлагаас давсан орлого буюу чөлөөт хөрөнгө бий болгох нь таны
    эрхэм зорилго.
4. Өөрийн төсөв төлөвлөгөөнд богино хугацааны болон урт хугацааны
    зорилгын аль алиныг тусга. Таны төсөв төлөвлөгөө уян байна гэдэг нь
    та туршлага хуримтлуулахын хэрээр өөртөө ашигтай талд нь нэмэлт
    өөрчлөлт хийх боломж юм.
""Мөнгөө зөв зарцуулж сурах зөвлөгөө"" цааш унших »
"Цахим ертөнц"

Сайн уу, Би чамайг нэг л таньдаг юм шиг санагдаад байх юм.
Харин чи намайгаа бүүр танихгүй юм шиг байх юмаа?
Чи хэлсэндээ хүрдэг эр хүн шиг байж чадах уу?
Уг нь би чамайг эр хүн байна гэж бодсон шүү дүү минь..
Эр хүний замын хүзүү урт..

- Би аймаар санаа зовж байна. Та надад уурлаж байна уу?
-Юундаа ч уурлахав дээ, би олон дүү нартай хүн.Харин
гомдож л магадгүй.

-Нээрээ дүү нь он гаргаад Оюу толгой явдаг юм билүү гэж
бодож байгаа.
""Цахим ертөнц"" цааш унших »
" Эр хүн "
Эр хүн гэдэг эгэлхэн зүрх догдлох хөдөлгүүр хүч нь билээ.
Эр хүнгүйгээр энэ хорвоог төсөөлшгүй. Эр хүн үгүй бол эм хүнээр
хорвоо яанам бэ.Яаая хэхэ. Халит яруу найрагч болох шахав.
Юу болоод гэнэт эрчүүдийг магтах болсон бэ гэвэл маргааш
эрчүүдийн баяр шүү дээ. За тэгээд эрчүүд минь хэмжээтэй баярлаарай
даа. Манайхан ямар нэгэн баяр болохоор л архидалтын өдөр шиг санадаг
муу талтай. Сая мартын 8 гэж сайхан баяр болоод өнгөрсөн. Тэгээд
ингээд харж байхад яаая, ёстой аймаар архидаж байнаа. Манай
баярын олныг ч яана. Энэ баяр гээч архидалтын гол шалтаг болоод
байх шиг байна.Эрчүүдийг муулаад л байдаг. Яг үнэндээ бол манай
эмэгтэйчүүд их архиддаг болоод байгаа шүү. Би бүх хүмүүсийг хэлээгүй
шүү. Ер нь бол харж байхад тийм болоод
байгааг та нар ч харж байгаа байх.
"" Эр хүн "" цааш унших »
" Бүсгүй гэж.. "

Амгалан- Би амгалан болж сар амтална
Алгуурхан тэгээд чулуун дээр
Арц болж чамайг ариусгана
Амьдрал гэдэг чинь үнэндээ энэ л шүү дээ
  Модны навч унахад салхины чигийг баримжаалж
  Морь зүүрмэглэхийн хооронд чамайг зорьж очно
  Хөл, цэцэгсийн магнайг илэн эрхэлхүйд
  Хар дэвтрийн хуудсанд гунигаа нууж орхино
Амгалаг- Би амгалан болж сар амтална
Аль хэдийнэ чамайг бургасны үнэртэй чинь мартчихаад
Үүлсийн цуваа шувуу шиг нүүхэд
Үйтэн хуараар гоёж хүний эхнэр болно.
"" Бүсгүй гэж.. "" цааш унших »
Бага насаа дурсахуй..
Бага нас минь ээ гэж.. Нэг мэдэхнээ л хөгшин гэх нэрд багтах гээд
байх юмаа. Дандаа хүүхдээрээ явах юм шиг л санаж явсаар байтал
хөгширлөө гэж..Нас нэмэх тусам хүүхэд насаа дурсаад байх юм.
Уг нь би өөрийгөө насанд хүрчихсэн, бас л дажгүй бүсгүй болчоод
байна гэж бодож байтал зарим нэг нь маамуу заамуу гээд миалаад
байхаар бүр нэг урамгүй гэдэг нь.Тэгж хэлдэг хүн одоо уншиж байгаа
бол болиорой за.. баярлалаа гэж. За тэгээд элдвийн юм ярьж нуршаад
яахав..Би нэгэн 10-жилд байхад тохиолдож байсан хөгтэй зүйлээсээ
хуваалцъя гэж бодлоо. Тэгэхэд би 7-р ангид байсан юм.
"Бага насаа дурсахуй.." цааш унших »
" Анхы хайр "
Юуны өмнө та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье.Өнөөдөр би анхны хайр
гэсэн сэдвээр ярилцах гэсэн юмаа. Ер нь анхны хайр гэж яг юуг хэлээд
байгаа юм бол? Анхны хайр гэхээр хүн бүр өөр өөрөөр ойлгодог юм шигээ.
Би бодохдоо хүний ханилсан хүн нь анхных нь хайр юм болуу ч гэж боддог. 
Яагаад гэвэл түүндээ хайрлан дурлаж, сэтгэл зүрхээ холбосон болохоор..
Бас анхны хайр бүтдэггүй гэж ярьдаг. Энэ бол яг үнэн юм шиг санагддаг.
"" Анхы хайр "" цааш унших »
Аав минь..
Дөнгөж сая блогоо устгах гэж байснаа болив.Учир нь би тэр
болгон блог хөтлөөд байх боломжгүй байдаг юм л даа
тэгээд л тэр.Тэгээд гэнэт харамсч, шаналж явдаг нэгэн сэтгэлээ та
нартайгаа хуваалцмаар санагдаад..Тиймээ аав гэдэг хүн хатуудаа хатуу,
зөөлөндөө зөөлөн бидний ярьдгаар хал нь гаднаа, хайр нь дотроо шүү дээ.
Миний аав тийм л хүн байсан.
Хэдхэн жилийн өмнө биднийгээ орхин одсонсон. Хүн гэдэг аав ээжийгээ энэ
хорвоогоос явсны хойно л их зүйлийг ухаарах юмдаа.Аав минь хорвоо дээр
6 охин, нэг хүүтэй.хүү нь хамгийн бага.Дүүд минь амь байж билээ..
Аав маань амьддаа надад нэг л зүйлийг захиж байсан..Ааваа охин нь одооноос
хэрэгжүүлж байгаа шүү.
"Аав минь.." цааш унших »
" Эхийн сэтгэл "
Ээж нь муу хүүгээ үхэж гэж зүүдэллээ
Ийм аймар зүүд би ная наслахдаа
                                              зүүдлээгүй юм байна
Сааль сүүндээ дэвэлзэж явсан ч
Санаа сэтгэл минь дэгэлзэж байсан ч
Сарних бодлын минь үзүүрт үр минь торойно.

Сайхан шүлэг бичиж гэнэ миний хүү
Амьтан хүн уншиж байна гэнэ
Сайхан дуу зохиож гэнэ миний хүү
Араажааваар дуулж байна гэнэ.
Сайн явна гэнэ миний хүү
Аяны хүн хэлж байна
Муу явна гэнэ , миний хүү
Амны зугаа болгон ярьж байна
Аль нь ч надад ялгаагүй ээ
Амьд яваа чинь л эжийдээ алдар чинь юм шүү дээ.
"" Эхийн сэтгэл "" цааш унших »
" Ухаарлын аварга "
Суудал тавиагүй хүнд бүү уурла, эмээ. Магадгүй та сандал дээр суухааргүй
залуу харагдсан байх. Харин та баярла. Хөл дээр чинь гишгэсэн залууд
бүү уурла, бүсгүй. Магадгүй та таалагдаад өдсөн байх.
Харин та баярла. Хичээлдээ хоцорсон шавьдаа бүү уурла багшаа.
Магадгүй таны заасан хичээлийг шөнөжин давтсан байх. Харин та баярла.
Гэрийн ажилд туслаагүй охиндоо бүү уурла, ээжээ. Магадгүй улсын ажилд
туслаад завгүй байсан байх. Харин та баярла.
"" Ухаарлын аварга "" цааш унших »
Урагшаа бас дээшээ зүтгэ.
Бас л завгүй гэж Г.Алтантүрүүгийн рекламдаад байдаг CD -ийг санаж байна. 
CD -нд олон гоё шүлэг байдаг ч түүний тухай  биш, түүний нэрний тухайд 
бичье гэж бодлоо. Нэр их таалагдсан юм. Энэ үгний талаар бид их бага 
боддог байхаа. Ялангуяа хүмүүс энэ үгийг цаг тутам, бараг залхталаа 
хэлдэг байхаа. Өөртөө бөгөөд өрөөлд. Үнэхээр ч тийм. Өөрийгөө
ажиглалаа нэг л их завгүй хүн, хажуудах эргэн тойрон, найз нөхөд ,
 нийгэм маань тэр чигээрээ " БАС Л ЗАВГҮЙ " . Гэтэл яагад хөгжлийн
чиг баримжаа харагдахгүй байна.
"Урагшаа бас дээшээ зүтгэ." цааш унших »
Amidrald hairtai baiy..
Yunii umni mongol zanshlaaraa sain baitsgaana uu gj mehiin yosloe..
Za ene blog gdgiig chn sonirhood neleed udaj bna.Tgd say l neg blogtoi bolloo.
Blog neehed chin setgeleesee tusalsan nzdaa bayrlalaa gj heley.Minii oroh durtai
hed heden blog bdgiin.neriig n durdaad yahaw uursduu medej bga bhaa.Ed nar
nadad blogtoi boloh sonirholiig turvvlsen gj helj bolno doo.Er n negent hun bolj
tursniih sonirhson zuilee hiij, oroldoj uzej l bh heregtei yum shg bgan.Bod l doo
bid 60 esees 59 -g n ardaa hayad garch irsen humuus shuu dee.tiim bolhoor
mongoldoo mongol hun bolj tursunduu bayrladgiimaa.ter 59-n esiin negend n
jiigdtsen bol udiid bi ungeed olon yum yariad suuhgui l bh bsan bh..
"Amidrald hairtai baiy.." цааш унших »
(Нийт: 20)